2012-04-30

Миний шавь мундаг шүү! Багш нь чамаар бахархаж байдаг. Отгонбаяр багшийн нэрэмжит олимпиадад чи 100 хувийн амжилттай гарч ирсэн.Ангийн даргын үүргийг мундаг гүйцэтгэж байгаа чамдаа багш нь итгэдэг.Шавиа маш их амжилтанд хүрнэ гэдэгт найддаг.

2012-04-30
Зүүнбаян ЕББДСургуулийн сурагчдаа дэвших  ангийн шалгалт 5 сарын 10-18 хооронд, төгсөх ангийн шалгалт, 5 сарын 21-25 хооронд байгаа учир миний сургуулийн шавь нар шалгалтандаа сайн бэлдэж, давтлагаа битгий таслаарай.

2012-04-30
                                                                                                   Заавал уншаарай
       БСШУЯ-ны сайдын эргэлзээтэй бичигддэг 900 үгийг журамлах тушаал 2011 оны 10 сард гарсан.Энэ үгсийг журамласан гол зорилго нь алдаатай бичдэг, 2 янзаар бичдэг, эргэлздэг үгсийг нэг мөр болгох зорилготой.
     Үнэхээр сүүлийн үед Монгол үгс утгаа алдаж, энд тэндгүй алдаатай хаяг, рекламны самбарууд харагдах болсон.Энэ үед нэг ч гэсэн зүйлийг эмх цэгцэнд оруулж байгаа нь бахархмаар ч алдаатай зүйлүүд бас байхыг үгүйсгэхгүй.
     Энэ үгс дээр "Төрийн хэлний зөвлөл" ажиллаж байгаа ...